DXN-ий үүсгэн байгуулагч

DXN- ийг үүсгэн байгуулагч Дато’Dr, Лим Сиов Жин нь Энэтхэгийн нэр хүндтэй Технологийн Дээд Сургуулийн дүүргэсэн. Лим Сиов Жин доктор мөөгийг хүний эрүүл мэндтэй хэрхэн уялдаа холбоотой болохыг гүн гүнзгий сонирхон судалсаар ирсэн.

Хорь гаруй жилийн шинжлэх ухааны нарийвчилсан судалгаа, шинжилгээний үр дүнд Лим Сиов Жин доктор нь Ганодерма буюу Линжи мөөгний өвөрмөц ашиг тус болон түүний хүний эрүүл мэндэд гайхалтай үр нөлөөтэйг нь олж илрүүлсэн юм. Линжи мөөг нь хүний эрүүл мэндэд нэн тустайг олж мэдсэнээр, Лим доктор өөрийн арвин их туршлага болон ид шидтэй ургамлын талаархи гүн гүнзгий мэдлэгээ хүмүүст эрүүл мэндийг бэлэглэх өөрийнх нь чин эрмэлзлэлийг нь ойлгодог дотны анд нөхөд болон хамтран зүтгэгчидтэйгээ хуваалцаж эхэлжээ.

Лим доктор зөвхөн үүгээр зогссонгүй. Олон хүнд энэхүү ид шидтэй ургамлын ашиг тусыг таниулан ойлгуулж хэрэглүүлэх үүднээс компани байгуулах нь дээр гэж үзсэн байна .Тэрбээр 1993 онд Малайзын Кедах хотод DXN компанийг үүсгэн байгуулснаар доктор Лимийн мөрөөдөл биелэлээ олсон билээ.