DXN компаний товч танилцуулга

DXN компанийг үндэслэгч Дато’ Dr. Лим Сиов Жин нь Энэтхэг улсын нэр хүнд бүхий Технологийн Дээд Сургуулийг дүүргэсэн тэр үеэс эхлэн мөөг хүний эрүүл мэндэд хэрхэн ашиг тустайг гүн гүнзгий сонирхон судалж ирсэн. Ингэж гүн гүнзгий, уйгагүй сонирхон судалсаны үр дүнд Ургамлын хаан нэрээр олноо танигдсан Ганодерма буюу Линчи мөөг хүний эрүүл мэндэд нэн чухал нөлөөтэйг тогтоож, энэ үндсэн дээр тэрээр DXN компанийг 1993 онд үүсгэн байгуулсан.

DXN компаний үндсэн бизнес нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг тариалах, үйлдвэрлэх, борлуулах зэрэг болно. Дэлхийн олон оронд идэвхитэй үйл ажиллагаа явуулснаар компаний нэр хүнд Ганодерма мөөгний бизнесээр өргөн танигдах болсон. Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний ангилалд хүнсний нэмэлт, хүнс, ундаа, хүний биеийн болон арьс арчилгаа, гоо сайхан, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүд, ус цэвэршүүлэгч зэрэг багтана. DXN компани Нэг луу, Нэг Дэлхий, Нэг зах зээл, Нэг оюун ухаан гэх хүчирхэг уриан дор нэгдэн олон жилийн турш амжилттай үйл ажиллагаа явуулж байна. 2003 оны 9 дүгээр сарын 30-нд DXN Холдинг Берхад нэрээр Малайзын Бурсагийн Ерөнхий зөвлөлд бүртгэгдсэн.

DXN Холдинг Берхад нь DXN Группын хөрөнгө оруулагч, удирдан чиглүүлэгч компани. DXN нь өндөр чанарыг эрхэмлэх үүднээс эрүүл мэндийн, бизнесийн бусад байгууллагуудын шинэ санаа, шилдэг ололтыг харьцуулан судалдаг. Тууштай бодлого, тогтвортой хөгжлийн зэрэгцээ, DXN бизнесээ эрчимтэй өргөжүүлэх үүднээс үл хөдлөх, сэргээгдэх эрчим хүч, мэдээлэлийн технологт хүч үзэх болсон. Сүлжээгээр борлуулалт хийх үндсэн бизнесээрээ DXN олон улсын компани болсон нь дэлхийн өнцөг буланд хурдацтай өсч буй олон мянган гишүүдийн идэвхи зүтгэл юм. Дэлхийн 4 сая гаруй дистрибьюторуудыг нэгтгэсэн тус компани Ганодерма мөөгний бизнест дэлхийн тэргүүлэгч байх байр сууриа хадгалсаар байна.